home sitemap contact us  
   
Мэргэжил
Нягтлан бодох бүртгэл
Татвар хяналт шалгалт
Банкны НББ
Хичээлийн хуваарь
Зөвлөгөө өгөх хуваарь
Төлөвлөгөө
Тэмцээн
Статистик мэдээ
Мэдэхэд илүүдэхгүй
 
САНХVV, НЯГТЛАН БОДОХ БVРТГЭЛ ШИНЖИЛГЭЭНИЙ ТЭНХИМ
Жишээ ЗурагМанай тэнхим нь анх 1999 оны 1-р сарын 2-ны өдрийн МБДС-ийн захирлын тушаалаар 3 үндсэн багшийн бүрэлдэхүүнтэйгээр НББ-ийн тэнхим нэртэйгээр байгуулагдсан байна. Манай тэнхимийн харъяа ангиуд анхны төгсөлтөө 1999-2000 оны хичээлийн жилд хийж НББ-ээр мэргэшсэн бизнесийн удирдлагын бакалавр зэрэгтэйгээр өдрийн ангиар 36 оюутан, оройн салбараар 23 оюутан төгссөн байна. 2006-2007 оны хичээлийнжилийг хүртэл өдрийн салбараар 12 төгсөлт, оройн тсалбараар 9 төгсөлт, эчнээ салбараар 3 төгсөлт хийж НББ-ийн мэргэжлээр 395 оюутан, татварын хяналт шалгалт мэргэжлээр 133 оюутан төгссөн байна. Нийт төгсөгчидийн 75% нь төгссөн жилдээ мэргэжлээрээ ажлын байртай болсон байна. Манай тэнхим нь байгуулагдсан үеээсээ НББ-ээр мэргэшсэн бизнесийн удирдлагын бакалаврын зэрэгтэй мэргэжилтэн, 2000-2001 оны хичээлийн жилээс татватрын хяналт шалгалтаар мэргэшсэн бизнесийн удирдлагын бакалавр, 2006-2007 оны хичээлийн жилээс эхлэн банкны НББ-ээр мэргэшсэн бизнесийн удирдлагын бакалаврын зэрэгтэй мэргэжилтэнг бэлтгэж эхэлсэн юм.
  2006-2007 оны хичээлийн жилээс Санхүү бүртгэл шинжилдгээний тэнхим нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа ба 2007-208 оны хичээлийн жилд 7 үндсэн баш 4 зөвлөх багштай ажиллаж байгаа ба НББ, ТХШ, БНББ-ийн өдөр орой эчнээ салбарын ангиудад нийтдээ 400 гаруй оюутан суралцдаг. Тэнхимийн багш нар 100% магистр, 86% нь МУМНБ зэрэгтэй бөгөөд бүгд мэргэжлээрээ 2-30 жил ажилласан дадлага туршлагатай багш нар юм.

Сүүлд шинэчлэгдсэн ( Thursday, 2009 оны 11 сарын 05 )
 
 
Санал асуулга
Тэнхимийн ажлын үр бүтээмж (сурдаг оюутнуудад хамааралтай)
 
календарь
Хэн онлайн байна