|
Мэргэжил: Компьютерийн ухаан
Мэргэшил: Компьютерийн програм хангамж
Боловсролын зэрэг: бакалавр
Нэг: мэргэжлийн зориулалт:
Компьютерийн програм хангамж, мэргэжлийн боловсон хүчнийг олон улсын
жишгийн түвшинд бэлтгэж төгсөхөд нь компьютерийн ухааны бакалаврын
зэрэг олгоно. Төгсөгчид мэдээллийн технологийн техник хангамж, програм
хангамж болон өгөгдөл, мэдээллийн сангийн аль ч чиглэлээр ажиллаж
програм бүтээгдэхүүн боловсуруулах онол практикийн дадал чадвартай
байна.
Нэг: мэргэжилтэнд тавих шаардлага
Компьютерийн програм хангамж мэргэлийн мэргэжилтэн нь мэдээлэл
боловсруулах, өгөгдлийн сан байгуулах, програм бүтээгдэхүүн боловсрулах
зэрэг мэдээллийн технологийн бүхий л үйл ажиллагааг үр ашигтай зохион
байгуулах удирдах, гүйцэтгэх, онол арга зүйг эзэмшсэн байна.
Нэг: мэргэжлийн тодорхойлолт
Ерөнхий суурь ба математик өгөгдөл мэдээлэл,
програмчлал, компьютерийн онол арга зүйн цогц мэдлэгтэй мэдээллийн
технологийн хөгжлийн чиг хандлагыг ойлгон мэдээллийн сан, вэб, програм
бүтээгдэхүүн боловсруулах чадвартай мэргэжилтэн байна.
Нэг: мэргэжлийн мэдлэг чадвар:
1. сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээлэр олж авсан мэдлэгтээ
тулгуурлан бие даан ажиллах суралцах замаар мэргэжил мэдлэгээ
дээшлүүлэх, шинэчлэн хөгжүүлэх бүтээлч чадвар эзэмшинэ
2. мэдээллийн технологийн хөгжил дэвшлийг танин мэдэх дүн шинжилгээ
хий, мэдээллийн технологийн аливаа үйл ажиллагааг зохион байгуулах,
хэрэгжүүлэх мэдлэг чадвартай байна.
3. Байгууллагын мэдээллийн сан вэб хуудас програм бүтээгдэхүүний орчин
өндөр түвшний програмчлалын хэл ашиглан боловсруулах чадвар эзэмшсэн
байна.
|
|
Сүүлд шинэчлэгдсэн ( Monday, 2009 оны 11 сарын 02 )
|