|
Манай сургууль Монгол улсад хувийн хэвшлийн дээд боловсролын салбар үүсгэн байгуулах үйл явцын тэргүүн эгнээнд явж, 20 жилийн хугацаанд 1500 гаруй мэргэжилтэн амжилттай бэлтгэжээ. Монгол Бизнес дээд сургуулийг төгсөгчид улс орны бүх салбарт үр бүтээлтэй, нэр төртэй ажиллаж яваад бид бүхэн бахархан харж байдаг. Бид зах зээлд өрсөлдөх чадвартай, ямар ч баг хамт олныг манлайлан дагуулах чадварлаг мэргэжилтнийг бэлтгэх үндэс болсон сургалтын таатай орчныг бүрдүүлсэн.
Энэ жил боловсролын 5 талт зарчмыг эзэмшсэн, өв тэгш боловсролтой мэргэжилтэн бэлтгэх сургалтын шинэ технологи нэвтрүүлэхээр төлөвлөж байна.
Ингээд сургуулийн үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойн мэндийг одоогийн болоод ирээдүйн Монгол Бизнесчүүддээ хүргэж байна.
Монгол Бизнес дээд сургуулийн гүйцэтгэх захирал Б.Бат-Өлзий
|
|
Сүүлд шинэчлэгдсэн ( Даваа, 2011 оны 09 сарын 12 )
|