~Номонд дурлана гэдэг үнэхээр магтууштай. Номын хорхойтнуудыг шоолцгоодог, магадгүй үнэхээр ч инээдтэй харагддаг байх л даа, тэд яг л дурласан хүмүүс шиг болчихсон байдаг. Тэгэхээр тэдэнд атаархах ёстой юм биш үү. Анатоль Франс
www.mbi.library.edu.mn
Түүхэн хуудаснаа PDF Хэвлэх И-мэйл
 Номын сан түүхэн хуудаснаа
~ 1991 онд Монгол Бизнес Дээд Сургууль байгуулагдсан үеэс 2000 ном бүхий номын сан байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн түүхтэй.
~ 1999 онд 48 суудал бүхий багш, оюутны уншлагын танхим, фонд ажлын өрөө зэргээс бүрдсэн  номын сангийн байртай болсон.
~ 1999 онд Номын сангийн фондын баяжилтыг нэмэгдүүлэх, номын санг автоматжуулах төслийг эрхлэгч Ч.Хандаа боловсруулан гаргаж хэрэгжүүлж эхэлсэн.
~ 1999 онд Фондын номыг олон улсын Дъюигийн аравтын ангиллаар ангилж, төрөл, үсэг дарааллын каталоги зохион байгуулсан.
~ 1999-2000 онуудад Соросын сангийн “Номын хандив I, II” “Пушкин I, II” төслөөр 548 ширхэг 6.2 сая  төгрөгний ( орос, монгол хэл дээрх) мэргэжлийн номоор фондын баяжилт хийгдсэн.
~ 2000 онд CD/ISIS програмыг ашиглан фондын номыг электрон каталогт оруулсан.
~ 2000-2002 онуудад Азийн Хөгжлийн Банкны Боловсролын салбарын хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд Их  дээд сургуулиудын номын сангийн фондын баяжилтын төслөөр 1360 ширхэг 8.3 сая төгрөгний  мэргэжлийн монгол номоор ондын баяжилт хийгдсэн.
~ 2002 онд Азийн хөгжлийн Банкны Боловсролын салбарын хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд номын санг  автоматжуулах төслөөр 12.0 сая төгрөгний компьютерээр хангагдсан. Мөн Филлипин улсад CD/ISIS програмын сургалтанд эрхлэгч Ч.Хандаа суралцсан.
~ 2002 оноос Сурах бичгийн хүрэлцээ, хангамжийг сайжруулах зорилгоор, англи, япон, хятад хэлний чухал сурах бичгийг хэвлэн оюутнуудад хичээлийн жилийн туршид тавьж олгодог үйлчилгээг нэвтрүүлсэн.
~ 2002 оноос Сурах арга барил хичээлийг 1-р курсийн оюутнуудад зааснаар номын сангаар зөв боловсон  үйлчлүүлэх, хэрэгцээт мэдээ мэдээллийг шуурхай олж авах, номтой зүй зохистой харьцах  чадварыг эзэмшүүлдэг давуу талтай.
~ 2002 онд Азийн Хөгжлийн Банкны Боловсролын салбарын хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд явагдсан электрон каталоги, нэвтрүүлэх, номын сангийн сан хөмрөгийг баяжуулах төслийг амжилттай хэрэгжүүлж  БСШУЯ-ны Сайдын өргөмжлөл хүртсэн.
~ 2003 онд Олон улсын Дъюигийн аравтын ангиллаас Эдийн засгийн салбарын ангиллыг орос хэлнээс хөрвүүлэн хэвлүүлсэн.
~ 2004 онд 80 суудал бүхий уншлагын танхим, фонд, ажлийн өрөө зэргээс бүрдсэн номын сангын шинэ байр ашиглалтанд орж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн
~ 2004 онд Англи, орос номын чөлөөт сонголтыг нэвтрүүлсэн.
~ 2005 онд Орчин үеийн дэвшилтэт LIB4U програм суурилагдсан электрон мэлээллийн санг байгуулан ажиллаж эхэлсэн
~ 2005 онд Фондын бүх номыг номын сан, ном зүйн ангилалд шилжүүлсэн
~ 2006 онд Оюутны гарын авлага номыг хэвлэн гаргаж оюутнуудад түгээн олгож эхэлсэн
~ 2007 онд Тэнхимүүдэд мэргэжлийн сонин, сэтгүүлийг зөөврөөр олгох үйлчилгээг нэвтрүүлсэн
~ 2008 онд Үсэг, төрөл, албаны каталогийг шинэчлэн зохион байгуулсан 
~ 2008 онд Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн номын санг байгуулсан
~ 2009 онд Хэрэглэгчдийн мэдээллийг электрон мэдээллийн санд оруулсан   
 
Сүүлд шинэчлэгдсэн ( Friday, 2009 оны 11 сарын 13 )
 

http://www.mbi.edu.mn ~Мэдээлэл технологийн тэнхимд бүтээв.