Эрхэм зорилго
Номын санг бүрэн автоматжуулах, их дээд сургуулиудын номын сан хоорондын сүлжээнд холбогдож мэдээллийн нөөцийг хамтран ашиглах, ном зүйн мэдээллийн бааз байгуулах, хэрэглэгчдийг соёлтой үйлчилгээнд сургах.
Номын сангийн эрхлэгч: Ч. Хандаа, Номын санч: Х. Батмєнх, Н.Түмэнжаргал Єрєє: А-101.
1991 онд Монгол Бизнес Дээд Сургууль байгуулагдсан үеэс 2000 ном бүхий номын сан байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн түүхтэй.
Одоо тус номын сан нь 15400 ном, сурах бичиг, 300 гаруй хэвэлмэл бус материалын фондтой. Нийт номны 56.2% монгол, 26% англи, 14,7% орос, 3.1% япон, хятад хэл дээр хэвлэгдэн гарсан ном, сурах бичиг, гарын авлага тус тус эзэлдэг.
Нэг ээлжиндээ 80 уншигчдад зэрэг үйлчлэх хүчин чадал бүхий уншлагын танхим, номын сангийн 3 ажилтантай. Батлагдсан цагийн хуваарийн дагуу нийт 800 гаруй багш, ажилтан, магистр, оюутнуудад ном сурах бичиг, гарын авлага, тогтмол хэвлэл, цаг үеийн судалгааны материалаар номын сангийн дүрэм журмын дагуу уншлагын танхим ба гэрээр ном олгож үйлчилж байна.
LIB4U програмыг ашиглан номын сан нь электрон хэлбэрт шилжсэн.
|
|
Сүүлд шинэчлэгдсэн ( Tuesday, 2009 оны 11 сарын 17 )
|