Starter Starter Starter Starter Starter
Сургуулийн дүрэм журам PDF Хэвлэх И-мэйл
МОНГОЛ БИЗНЕС ДЭЭД СУРГУУЛИЙН ДҮРМЭЭС  
Монгол Бизнес Дээд сургуулийн дүрмийн үндсэн зорилго нь тус сургуульд сурч боловсрох, ажил, алба эрхлэх иргэдийн хооронд үүсэх харилцааг Дээд боловсролын тухай болон Монгол Улсын холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу зохицуулахад оршино. 
Нэг. Нийтлэг үндэслэл
 1.1. Монгол Бизнес Дээд сургууль (цаашид МБДС гэж товчилно) нь эдийн засаг, менежмент, нягтлан бодох бүртгэл, татварын ня-бо хяналт шалгалт, аялал жуулчлалын менежмент, маркетинг, банкны эдийн засаг ня-бо, англи хэлний арга зүйч, компьютер англи хэлний арга зүйч, англи хэлний орчуулагч, компьютерийн програм хангамжийн чиглэлээр, бизнесийн удирдлага, компьютерийн ухаан, орчуулга гадаад хэлний бакалаварын болон бизнесийн удирдлагын магистрын сургалт явуулж дээд боловсрол, эрдмийн зэрэг олгох сургалт, үйлдвэрлэл, эрдэм шинжилгээний гурвалсан үйл ажиллагаатай дээд боловсролын байгууллага байна.
  1.2. МБДС-ийн албан ёсны хаяг нь Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо, Энхтайвны єргєн чєлєє 52 тоот; шуудангийн хаяг нь: УБ 210624, ш/х 715 болно. 
 1.3. Сургалтын чанар, материаллаг бааз, багшлах бүрэлдэхүүний нєєц бололцоондоо тулгуурлан, “харьцангуй цєєн тооны чадварлаг мэргэжилтэнг дэлхийн жишигт хүргэж бэлтгэдэг сургалт - эрдэм шинжилгээ - үйлдвэрлэлийн байгууллага байх” нь тус сургуулийн эрхэм зорилго болно. 
 1.4. МБДС єєрийн үйл ажиллагаандаа Боловсролын тухай Монгол Улсын хууль (БХ, 2002.05.03)-ийн 4 дүгээр зүйлд заасан зорилго, 5 дугаар зүйлд заасан боловсролын үндсэн зарчмыг удирдлага болгохын зэрэгцээ, дээрх эрхэм зорилгоо амжилттай хэрэгжүүлэхийн тулд: “Сурлага – Сахилга – Санаачилга-Судалгаа” хэмээх “Дєрвєн С” –ийн зарчмыг үйл ажиллагааныхаа тулгуур зарчим болгож мєрдєнє.
 1.5. МБДС нь єєрийн дуулал, уриа, билэг тэмдэг, тугтай; тус сургуульд ажиллах багш, ажилтан, элсэн суралцах оюутан, суралцалсад нь энэхүү дүрмийг удирдлага болгон, үнэнч шударгаар сурч, хєдєлмєрлєх тусгай тангарагтай байна.
 1.6. Сургууль нь хуулийн этгээд болохын хувьд Банкинд харилцах данстай; тогтоосон журмаар хийлгэсэн тамга тэмдэг, албан бичгийн нүүр, хэвлэмэл хуудас хэрэглэнэ… 
Зургаа. Багш 
 6.1. Сургалтын ажлыг гардан зохион байгуулж хичээл заах, дадлага, бие даалт удирдах, энэ бүхний үр дүнд оюутны олж эзэмшсэн мэдлэг, чадвар, дадлыг үнэлж дүгнэх үйл ажиллагааг багш гүйцэтгэнэ.
 Багшийн заах хичээлийн агуулга, хєтєлбєр, тєлєвлєгєє нь тус сургуульд мэргэжилтэн бэлтгэх сургалтын нэгдсэн шаардлагыг бүрэн хангаж, батлагдсан хуваарь, тєлєвлєгєєний дагуу зохион байгуулагдана.
 6.2. Багш сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаагаа нийгмийн шаардлага, оюуны эрэлт хэрэгцээнд бүрэн тулгуурлаж, эрчимтэй, шинжлэх ухааны онол, практикийн үндэслэлтэй явуулна.
6.3. Тус дээд сургуулийн багш бүр:
 - Сургуулийн эрхэм зорилго, чин эрмэлзлэлд үнэнч байж, сургуулийн нэр тєрийг ямагт єндєрт єргєх;
 - Сургалтыг шаардлагын түвшинд явуулж онолын мэдлэг, эрдмийн зэрэг, цол, заах ур чадвар, бүтээлч идэвхээ тасралтгүй дээшлүүлэхэд байнга биеэ дайлах;
 - Зааж буй хичээлийнхээ хєтєлбєр, тєлєвлєгєєг сургалтын дагалдах ажлын хүрээнд биечлэн боловсруулж, тасралтгүй шинэчлэн сайжруулж хэрэгжүүлэх;
 - Хичээлийн нэгэнт батлагдсан хєтєлбєр, тєлєвлєгєє, нэгдсэн хуваарийг нарийн чанд дагаж мєрдєх;
 - Єєрєє болон бусад багш, суралцагсадтай хамтран эрдэм шинжилгээ - судалгааны ажил хослон гүйцэтгэж, эцсийн үр дүнг үйлдвэрлэл, практикт шуурхай нэвтрүүлэх;
 - Хєтєлбєрийн хүрээнд хичээлийн үзүүлэн таниулах материал, гарын авлага, сурах бичиг боловсруулж нийтийн хүртээл болгох;
 - Зааж байгаа хичээлийнхээ агуулга, хэлбэрийг сайжруулж боловсронгуй болгох байнгын эрэл хайгуул хийж, явц, үр дүнг Сургалтын алба, холбогдох удирдлага, Эрдмийн зєвлєлд тогтмол танилцуулах;
 - Суралцагчдын мэдлэг, чадвар, дадлыг шударгаар дүгнэх, нэгэнт єгсєн үнэлгээнийхээ үнэн зєвийг хаа ч, хэний ч ємнє бүрэн хариуцах;
 - Танхимд зааж, шалгахын зэрэгцээ бие даан суралцах, мэдээлэл єєрєє бүрдүүлж боловсруулах, илтгэх, бичиж боловсруулах арга ухаан, дадал чадвар эзэмшихэд нь оюутан, суралцагсдад бүх талын дэмжлэг туслалцаа сэтгэл харамгүй үзүүлэх;
 - Хариуцсан ангиийнхаа сурлага, хүмүүжил, судалгаа шинжилгээ, сахилга, дэг журам, нийгэм-соёлын болон нийтийн зайлшгүй шаардлагатай ажил-арга хэмжээнд бүрэн хамрагдах асуудлыг захиргааны ємнє биечлэн хариуцах;
 - Сургуулийн дотоод амьдралын хийгээд єєрт холбогдол бүхий асуудал хэлэлцэх, шийдвэрлэхэд идэвхтэй оролцон, нэгэнт гарсан шийдвэрт бүрэн захирагдаж, түүнийг хэрэгжүүлэхэд идэвх санаачилгатай хүчин зүтгэх, єєрєєс хамаарах үр дүнг цаг хугацаанд нь биечлэн тайлагнах;
 - Хариуцсан хичээлээ шинжлэх ухааны орчин үеийн түвшин, ололтод дүйцэхүйц заахын тулд 2-оос доошгүй гадаад хэл сурч, компьютерын хэрэглээний түгээмэл программуудыг эзэмшин, мэргэжлийн дотоод, гадаад ном, хэвлэл, интернетийн мэдээлэл єргєн ашиглах;
 - Єєрийн үйл ажиллагаатай шууд уялдах хєдєлмєр хамгаалал, техникийн аюулгүй ажиллагааны шаардлагыг байнга ханган биелүүлэх;
 - Нийгэм, улс орны єнєєгийн нєхцєл байдал, нийтлэг шаардлагын дагуу сургалтын техник хэрэгсэл, аж ахуйн эд хогшил, бичиг хэрэг боловсруулалтын зүйлсийг арвич хямгач эзэмшиж, ашиглаж, хэрэглэх үндсэн үүргүүдтэй байна. 
6.4. Тус дээд сургуулийн багш нар мєн:
 - Сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний ажил эрхлэх аль болох аятай нєхцєл бололцоогоор хангуулах;
 - Хичээлийн агуулга, онцлогийг харгалзан єєрийн арга барилаар гүнзгийрүүлсэн болон сонгон сургалт зохион байгуулах, сургалттай холбогдол бүхий судалгаа шинжилгээний ажил явуулах;
 - Єєрийн мэдлэг, чадвараа бусдад євлүүлэх, бусдаас євлєж авах, багш шавийн бүтээлч холбоо үүсгэх, түүнд идэвхтэй оролцох;
 - Єєрийн бүтээлч идэвх санаачилга, мэдээлэл ашиглах овсгоо, сургуулийн зохих зуучлал, дэмжлэгтэйгээр дотоод, гадаадад мэргэжил, мэдлэгээ дээшлүүлэх;
 - Сургуулийн үйл ажиллагаа, хариуцсан анги, олон нийтийн байгууллагынхаа хамт олны эрх ашигтай холбоотой аливаа асуудлаар санал боловсруулж удирдлагад тавих, тэнхимийн хурлаар хэлэлцүүлж хамтран шийдвэрлэх;
 - Нийгэм, амьдрал ахуйн нэн тулгамдсан асуудлаа сургуулийн удирдлагад цаг тухайд нь илэн далангүй танилцуулж, тухайн үеийн нєхцєл байдалтай уялдуулан аль болох нааштай, оновчтой талаас нь шийдвэрлүүлэх;
 - Үндсэн ажлаа бүрэн зохицуулсны үндсэнд чєлєєт цагаараа єєрийн мэргэжил, чадвар, сонирхлын дагуу бусад байгууллагад гэрээгээр ажиллах;
 - Зохих хууль тогтоомжийн дагуу ажлаасаа түр хугацааны чєлєє авах, тогтоосон хуваарийн дагуу ээлжийн амралтаа эдлэх эрхээр хангагдана. 
Долоо. Суралцагч 
 7.1. Тус сургуулийн эрхэм зорилго, чин эрмэлзлэлийг ажил амьдралд биечлэн хэрэгжүүлэх гол субъект нь эцсийн эцэст оюутан, суралцагчид юм. Иймээс тэд Монгол Улсын хууль тогтоомжийг чанд сахиж, сургуулийн дүрэм, журамд бүрэн захирагдан, иргэний хийгээд суралцагчийн нэр тєрийг єндєрт єргєж явах ёстой.
 7 .2. Тус сургуулийн оюутан, суралцагч бүр:
 - Сургалтын тєлєвлєгєєт багц цагийг хугацаанд нь бүрдүүлж, хичээлийн хєтєлбєрийн агуулгыг бүрэн эзэмшихийн зэрэгцээ 
 орчин үеийн нийтлэг шаардлагын дагуу бие дааж сурах арга барилд бүтээлчээр суралцах;
 - Хичээлийн нэгдсэн тєлєвлєгєєг удирдлага болгон цагийн батлагдсан хуваарийг нарийн чанд дагаж мєрдєх;
 - Багш, ажилтны тавьсан шаардлага, єгсєн үүргийг хугацаанд нь бүрэн дүүрэн биелүүлж, үр дүнг биечлэн тайлагнах;
 - Аж ахуй, үйлчилгээний ажилчдын хєдєлмєрийг хүндэтгэж, бололцоо, шаардлагатай үед биечлэн туслах;
 - Захиргаа, сургалтын алба, тэнхим, засаг захиргаа, олон нийтийн байгууллагаас зохион байгуулж буй сургалт, судалгаа, ЭШ, урлаг, спорт, нийгмийн тустай хєдєлмєр (хєдєлмєр сургалт, жижүүрийн үүрэгт ажил гм.)ийн аливаа арга хэмжээнд идэвх чармайлт, бүтээлч хандлагатай оролцох;
 - Сургалтын зориулалттай байшин барилга, анги танхим, эд хогшил, тоног тєхєєрємж, ном хэвлэл, үзүүлэн таниулахыг ариг гамтай, цэвэр нямбай эдлэх, хамгаалж арвижуулах нийтлэг сэтгэхүй (шаардлага)тэй болж тєлєвших;
 Ш Хууль эрх зєрчих, бусдын ажил, сурлага, хэвийн ая тухтай байдалд саад учруулах, хичээлийн байранд согтууруулах ундаа хэрэглэх, зориулалтын бус газар тамхи татах мэтээс бүрэн татгалзах гол үүргүүдийг албан ёсоор хүлээнэ. 
 7.3. Оюутан, суралцагчид нь мєн:
 - Арьс єнгє, яс үндэс, нас, хүйс, нийгмийн гарал, үзэл бодол, эцэг эхийн болон єєрийн эрх мэдэл, эд хєрєнгє мэтийн аливаа ялгаварчлалгүй суралцах нєхцєл бололцоогоор эрх тэгш хангагдах;
 - Ар гэрийн гачигдал, амьдрал ахуйн хүндрэл, анги алгасах, хэд хэдэн мэргэжлээр зэрэг суралцах, сурч боловсрох хугацаа, хэлбэрээ єєрчилж сонгох мэтийн зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгаанаар тус сургуульд суралцах нийт хугацаандаа 2-оос дээшгүй удаа тус бүрд 1 хүртэл жилийн чєлєє авах асуудлыг сургуулийн захиргаанд тавьж шийдвэрлүүлэх;
 - Нэг улиралд 3 хүртэл хичээлд хангалтгүй шалгагдсан болон тухайн үед хүндэтгэх шалтгаанаар шалгалтанд орж чадаагүй тохиолдолд уг хичээлээр дахин нэг удаа нэмэгдэл тєлбєртэй шалгуулах;
 - Зарим хичээлийг ижил чиглэлийн бусад сургуульд бүрдүүлсэн багц цагийн хэмжээгээр тооцуулах; тэнхим, багштай албан ёсоор харилцан тохирч, тодорхой даалгавар, чиглэл авсны үндсэн дээр бие даан судалж, дүгнүүлэх;
 - Эрдэм шинжилгээ, судалгааны ажилд оролцож боловсруулсан бүтээл туурвилаа Эрдмийн зєвлєл, ЭШний хурлаар хэлэлцүүлж, хэвлэн нийтлэх; үүнтэй уялдуулж сургуулийн захиргаанаас зохих дэмжилгэ хүсэх;
 - Багшийн ур чадвар, арга барил, цаг ашиглалт, зан харилцааны соёлтой холбогдох бодит үндэслэл бүхий гомдол, санал хүсэлтийг шууд харъяалах тэнхимээр нь уламжлан сургуулийн удирдлагад албан ёсоор тавих;
 - Хууль тогтоомжийн хүрээнд урамшуулал, тэтгэлэг авах, хєнгєлєлт эдлэх;
 - Сургалтын үндсэн зарчим, багц цагийн тоо, чанарын шаардлагад харшлахгүй нєхцєлд суралцахын зэрэгцээ ажил хєдєлмєр эрхлэх;
 - Оюутны эрх ашгийг хамгаалсан олон нийт, тєрийн бус байгууллагад эвлэлдэн нэгдэх, түүний удирдлагыг сонгох, сонгогдох түгээмэл эрхийг эдэлнэ. 
Найм. Сургах үйл ажиллагаа 
 8.1. Сургуульд элсүүлэх, сургах, боловсрол олгох үйл ажиллагаа нь Дээд боловсролын тухай Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд явагдана.
 8.2. Тус сургуульд бүрэн, тусгай дунд болон түүнээс дээш боловсролтой иргэдийг уралдаант шалгалт (конкурс)-аар элсүүлнэ.
 8.3. Хичээлийн жил 9 дүгээр сарын 1-нээс дараа оны 7 дугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ. Хичээлийн жилийг тус бүр 16 долоо хоногийн үргэлжлэл бүхий 2 улиралд хуваана. Улирал бүрийн явцад нэгдсэн хуваарийн дагуу үзэж судалсан хичээл тус бүрээр явцын шүүлэг, улирлын шалгалт авна.
 8.4. Суралцагч хичээлийн жилийн хооронд буюу 7 дугаар сарын 1-нээс 9 дүгээр сарын 1 хүртэл 60 хоног, улирлын хооронд буюу 1 дүгээр сарын 20-ноос 2 дугаар сарын 10 хүртэл 21 хоног амрах ерєнхий горимыг удирдлага болгоно.
 8.5. Цаг үеийн зарим онцгой нєхцєл байдал, үйлдвэрлэл, сургалтын дадлагатай уялдсан зохион байгуулалтын зарим онцлог мэтээс шалтгаалж дээрх нэгдсэн горимд зарим єєрчлєлт орж болно. Энэ нєхцєлд сургуулийн захиргаа холбогдох зохицуулалт хийж, оюутан, суралцагсдад албан ёсоор урьдчилан мэдэгдэнэ.
 8.6. “Сурах сургах” үйл ажиллагааг онолын хичээл, үйлдвэрлэлийн дадлага, бие даалтын гурвалсан арга оновчтой хосолж явуулна. Онолын хичээл бол танхим, лабораторид сургах; харин дадлага, бие даалт нь сурах үндсэн арга байна. 
 8.7. Үйлдвэрлэлийн дадлага, бие дааж гүйцэтгэх ажил нь сургалтын танхимаас гадна зохион байгуулагдана. Суралцагч сургуулиас гаргасан удирдамжийн дагуу удирдагч багш, зєвлєхийн хяналтан доор дадлагын ажлаа хуваарилагдсан байгууллага (объект) дээрээ гүйцэтгэж, үр дүнг “Дадлагын тайлан” бичиж хамгаална.
 8.8. Сургалтын үр дүн буюу суралцагчийн мэдлэг, чадвар, дадлагыг үнэлэхдээ “Суралцагчийн үйл ажиллагааг үнэлэх нэгдсэн журам” (“Дєрвєн С”)ыг удирдлага болгоно.
 8.9. Оюутан, суралцагч сургалтын тєлєвлєгєєнд тусгагдсан хичээлийг бүрэн судалж, шаардлагатай бүх багц цагаа бүрдүүлсний эцэст єєрийн голлон сонгож суралцсан аль нэг гадаад хэл, мэргэжлийн суурь хичээлээрээ улсын шалгалт єгсний дараа тєгсєлт (диплом)ийн ажил хамгаалж тєгсєнє. 
 8.10. Харин эзэмшиж байгаа мэргэжлийн онцлогт нь тулгуурлан, “Нягтлан бодох бүртгэл” мэтийн зарим ангийн тєгсєгчид диплом хамгаалахгүйгээр мэргэшиж байгаа үндсэн хичээлээрээ улсын гуравдахь шалгалт нэмж єгч болно. Уг асуудлыг Сургалтын нэгдсэн тєлєвлєгєє, нийтлэг жишигт тулгуурлан сургуулийн захирлын тушаалаар шийдвэрлэнэ.
 Ерєнхий чансаа, багц цагийн шаардлагыг бүрэн хангаж, тус сургуулийн үндсэн ангийг тєгсєгчдєд бизнесийн удирдлагын БАКАЛАВРЫН; магистрын сургалтыг дүүргэгчдэд МАГИСТРЫН зэргийн диплом тус тус олгоно. 
Ес. Бусад зүйл
 9.1. Сургуульд багш, оюутнуудын эрдэм шинжилгээ, судалгааны ажил, сурах бичиг, гарын авлага олшруулах, хичээлийн бус цагаар (оюутнуудын євєл, зуны амралтыг хамруулан ойлгоно) дадлага хийх, нєхєн сургалт зохион байгуулах үйл ажиллагаа зохих тєлбєртэй байна. Тєлбєрийн хэмжээ, тєлбєр барагдуулах журмыг сургалт, санхүүгийн албатайгаа харилцан зєвшилцсєний үндсэн дээр Захирал тогтооно.
 9.2. Үүсгэн байгуулагчаас сургуульд шилжүүлсэн ємч хєрєнгийг ашиглах, зарцуулах асуудлыг Захиргааны Зєвлєлийн саналыг үндэслэн Захирал шийдвэрлэнэ.
 9.3. Энэхүү ємч хєрєнгийн ашиглалт, зарцуулалтын талаар сургуулийн Захирал жил бүрийн эцэст Үүсгэн байгуулагчдын зєвлєлд тайлагнаж, сургуулийн Захиргааны Зєвлєлд мэдээлж байна.
 9.4. Боловсролын тухай хуулийн 41.1-д заасны дагуу тус сургуулийн тєсвийн үндсэн эх үүсвэр нь ҮБ-аас хийх санхүүжилт, хєрєнгє оруулалт, оюутны сургалтын тєлбєр байна.
 9.5. Үүсгэн байгуулагч болон гадаад, дотоодын бусад байгууллага, хувь хүмүүсийн хандив, тусламж, нэмэлт хєрєнгє оруулалт, мєн сургууль дээр хууль тогтоомжийн хүрээнд явагдаж буй албан ёсны тєлбєрт үйлчилгээ, сургуулийн туслах аж ахуйн орлого зэрэг нь санхүүжилтийн дагалдах эх үүсвэр болно.
 9.6. Сургуулийн тєсвийг бүрдүүлэх, зарцуулах асуудлыг “МБДС - ийн үндсэн үйл ажиллагааны дотоод журам”-д нарийвчлан тусгаж хэрэгжүүлнэ.
 9.7. Сургуулийг татан буулгах, үйл ажиллагааны чиглэлийг нь єєрчлєх, єргєжүүлэх асуудлыг Үүсгэн байгуулагч, Дээд боловсролын тухай Монгол Улсын хуульд заасан үндэслэл, журмыг баримтлан шийдвэрлэнэ.
  
УЗ-ийн 2002 оны 10 дугаар сарын 25ны єдрийн 
 шийдвэрийг үндэслэн, ЗЗ-ийн 2002 оны 10 дугаар сарын 
 28ны єдрийн хурлаар шинэчлэн батла
Сүүлд шинэчлэгдсэн ( Saturday, 2009 оны 10 сарын 31 )