Starter Starter Starter Starter Starter
СУРГАЛТЫН АЛБА PDF Хэвлэх И-мэйл
Сургалтын албаны дарга: Магистр Я. Гэрэлт-Од.
Утас: 361589; Єрєє: А –401.
E-mail: Энэ хаягийг спам-с хамгаалж байгаа бөгөөд та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. ;
Менежер: З.Уранцэцэг  Єрєє: А-401.
Сургалтын алба:
Энэ нь Монгол улсын БСШУ-ны яамны зєвшєєрлєєр сургуулийн захирлын баталсан мэргэжлийн тодорхойлолт, сургалтын тєлєвлєгєє, хичээлийн хєтєлбєрийн дагуу Дээд боловсролын тухай Монгол Улсын хууль хийгээд бусад хууль тогтоомж, сургуулийн дүрэм, дотоод журмыг баримтлан оюутан, суралцагч элсүүлж, сургах үйл ажиллагааг зохион байгуулах үндсэн үүрэг бүхий дэд тогтолцоо мєн.
Сургалтын албаны үндсэн үйл ажиллагааг Эрдэм шинжилгээ, сургалт эрхэлсэн дэд захирал хариуцна. Түүний шууд удирдлагын доор сургалтын алба єдєр тутмын ажлыг зохион байгуулж хэрэгжүүлнэ. Тус албаны үндсэн чиг үүрэг нь:
· Сургалтын бодлогыг тєлєвлєж, хэрэгжүүлэх;
· Сургалтын хэвийн үйл ажиллагааг “Нэгдсэн хуанли”-ийн дагуу хангах;
· Хичээлийн тєлєвлєлт, хуваарь, зохицуулалт хийх;
· Мэргэжлийн тэнхим, нэгжүүдээр дамжуулан багш, оюутнуудыг эрдэм шинжилгээ, судалгааны ажилд нэгдсэн зохион байгуулалттай татан оролцуулах;
· Нэгдсэн бүртгэл, мэдээ, тайлан гаргах;
· Элсэлт, тєгсєлт, шилжих хєдєлгєєний ажлыг зохион байгуулах;
· Оюутан, суралцагсдын ирц, багш нарын цагийн ачаалал, үндсэн, дагалдах ажлын тєлєвлєгєєний биелэлтэд “Дєрвєн С”-ийн зарчмын хүрээнд хяналт тавих;
· Тэнхим, алба, нэгж хоорондын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;
· Сургуулийн удирдлага, багш, оюутнуудыг цаг үеийн шаардлагатай зєвлєгєє, мэдээ, мэдээллээр хангахад оршино. 

СУРГАЛТЫН ТОВЧ ТЄЛЄВЛЄГЄЄ 

Сургалтын тєлєвлєгєє нь дээд боловсролын сургалтын ерєнхий зохион байгуулалт, агуулгын багтаамж, сургалтын норматив хугацаа, судлах хичээлийн цэс тэдгээрийн багтаамж, дараалал, дадлагын тєрлийг тусгасан дээд боловсролын агуулгыг хэрэгжүүлэх гол баримт бичиг мєн. Сургалтын тєлєвлєгєєний агуулга нь “Багц цаг”-аар хэмжигдэнэ.
Сургалтын тєлєвлєгєєг эзэмшүүлэх мэргэжил, мэргэшил, сургалт явуулах хэлбэр тус бүрээр сургуулийн САЗЗ урьдчилан боловсруулж, БСШУ-ны яамны Дээд боловсрол, технологийн шинэчлэлийн бодлого зохицуулалтын газраас албан ёсны зєвшєєрєл авсны їндсэн дээр захирлын тушаалаар баталж мєрддєг. ШУТТ-ийн єнєєгийн үсрэнгүй хєгжилтэй уялдан, цаг үеийн шаардлагын дагуу сургалтын агуулга, чанарт єєрчлєлт оруулахгүйгээр сургуулийн САЗЗ тэдгээрт холбогдох тодотгол оруулах (20 хїртэл хувийн зохицуулалт хийх) эрхтэй. 

Ийнхүү БСШУЯ-наас албан ёсоор зєвшєєрсний дагуу МБДС-д суралцуулж, Мэргэжлийн боловсролын зэрэг олгох сургалтын товч тєлєвлєгєєг мэргэжил, мэргэшил, сургалтын хэлбэр тус бїрээр нь дараах хүснэгтүүдэд харууллаа. Нийтлэг үзүүлэлтүүд: 

Мэргэжил: Бизнесийн удирдлага, Орчуулга, Гадаад хэл, Компьютерийн ухаан .
Мэргэшил: Тєлєвлєгєє тус бүрд заасан.
Боловсролын зэрэг: Магистр, Бакалавр. 
Мэргэжлийн индекс: Тєлєвлєгєє тус бүрд заасан.
Суралцах хугацаа: 1,5 (Магистр) - 4 (Бакалавр) жил.
Элсэгчдийн боловсрол: Бүрэн дунд (орой, эчнээд – дээд; магистрт бакалавр) байх шаардлагатай.
Сүүлд шинэчлэгдсэн ( Tuesday, 2010 оны 03 сарын 09 )