| Төгсөгчдийн холбоо ТББ |
|
|
|
|
“МБДС Төгсөгчдийн холбоо” ТББ байгуулагдлаа
Тус сургуулийн төгсөгчдийн төлөөлөл 2009,10,24-д сургууль дээрээ уулзацгаалаа.
Уг уулзалтанд үе үеийн төгсөгчдийн төлөөлөл болох 15 төгсөгч, сургуулийн захирал Э.Энхтайван, Гүйцэтгэх захирал Т.Элдэв-Очир, Сургалтын албаны дарга Я.Гэрэлт-Од, Гадаад хэлний тэнхимийн эрхлэгч Д. Борхүү нар байлцав. Энэ уулзалтаар төгсөгчдийн хэлэлцсэн гол асуудал нь сургууль болон төгсөгчдийн эргэх холбоо бүхий байнгын харилцаа бий болгох, харилцан мэдээллээр хангагдаж байх үндсэн зорилго бүхий “МБДС төгсөгчдийн холбоо” ТББ-ыг байгуулахаар албан ёсоор тохирч Удирдах зөвлөлөө сонголоо. Тус сургуулийн “МБДС төгсөгчдийн холбоо” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүнээр: 1. Б.Баярмагнай - 1998 оны төгсөгч 2. А.Мөнхжин - 1996 оны төгсөгч 3. Н.Билэгсайхан – 1996 он оны төгсөгч ы төгсөгч 4. Ц.Баярдулам - 2001 оны төгсөгч 5. Ц.Лхагвадулам – 2004 оны төгсөгч 6. Э.Гантулга - 2001 оны төгсөгч 7. Ч.Дөлгөөн - 2004 оны төгсөгч 8. Э.Бадар-Ууган – 2006 оны төгсөгч 9. Г.Отгонбаатар – 2005 оны төгсөгч нар сонгогджээ. Шинэ сонгогдсон удирдах зөвлөл хурлаа хийж, хурлаас тус холбооны Тэргүүнээ сонголоо. Удирдах зөвлөлийн гишүүдийн 100 хувийн саналаар ““МБДС төгсөгчдийн холбоо” ТББ-ын Тэргүүнээр 1998 оны шилдэг төгсөгч Б.Баярмагнай, дэд тэргүүнээр 1996 оны төгсөгч А.Мөнхжин, 2001 оны төгсөгч Ц.Баярдулам, холбооны нарийн бичгийн даргаар 2004 оны оройн ангийн төгсөгч Ц.Лхагвадулам нар сонгогдсон байна. Энэ хурал нь сургууль болон төгсөгчдийн эргэх холбоог байнгын харилцаанд оруулах, хамтран ажиллах ажлын эхлэл байлаа. Тэд дараагийн уулзалтаа товлон, хийх ажлуудаа хэлэлцэж үйл ажилаагаа идэвхтэй явуулж эхлэхээр тохиролцон уг хурал өндөрлөсөн юм. |
|
| Сүүлд шинэчлэгдсэн ( Saturday, 2009 оны 10 сарын 31 ) |





