Starter Starter Starter Starter Starter
Элсэлтийн журам PDF Хэвлэх И-мэйл
МОНГОЛ БИЗНЕС ДЭЭД СУРГУУЛЬД
  ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ
1.1 МБДС нь “Боловсролын тухай”, “ Дээд боловсролын тухай” хууль, БСШУ-ны сайдын 2005 оны 422 тоот тушаалаар батлагдсан “Оюутан элсүүлэх үлгэрчилсэн журам”-ыг үндэслэж боловсруулсан энэхүү журмыг баримталж 2009-2010 оны хичээлийн жилд  
    a) эдийн засаг-менежмент, зах зээл судлал, нягтлан бодох бүртгэл, татварын хяналт бүртгэл, банкны эдийн засаг-ня-бо  
б) компьютерийн програм хангамж
в) англи хэлний орчуулагч
г. Аялал жуулчлалын менежмент мэргэжлээр оюутан элсүүлнэ. 
1.2 Элсэлтийн ажлыг сургуулийн захирлын тушаалаар баталсан элсэлтийн шалгалтын комисс (ЭШК) зохион байгуулна.Комисс нь элсэгчдийн материалыг хүлээн авах, бүртгэх, ярилцлага хийж шалгаруулах, өргөдөл, гомдол барагдуулах ажиллагааг хариуцна. 
1.3 Төрийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, компани, иргэдээс ирүүлсэн эрэлт хэрэгцээ, захиалга, сургуулийн хүчин чадал, материаллаг бааз, багшлах бүрэлдэхүүний хангамж зэргээс хамааран Боловсрол Соёл Шинжлэх Ухааны яамнаас баталсан оюутны хяналтын тоонд багтааж оюутан элсүүлнэ. 
1.4 Оюутан элсүүлэх ажлыг хоёр үе шаттай зохион байгуулна. Эхний шатанд: МБДС-д элсэх хүсэлтэй иргэн энэхүү журмын 2.2-д заасан Ерөнхий шалгалт (ЕШ) өгнө. Хоёр дахь шатанд: ЕШ өгч, зохих болзлыг хангасан иргэдийг МБДС-ийн ЭШК хүлээн авч, хяналтын тоонд багтаан шалгаруулалт хийнэ. 
1.5 Урьд нь дээд болон тусгай дунд боловсрол эзэмшсэн хүнийг нягтлан бодох бүртгэл мэргэжлээр бизнесийн удирдлагын бакалаврын зэрэг олгох сургалтад орой ба эчнээ хэлбэрээр суралцуулна. 
1.6 1.5-д заасан нөхцлөөр элсэн суралцаж байгаа оюутан ЕШ өгсөн байх шаардлагагүй. 
Хоёр. Элсэгчдэд тавих шаардлага 
2.1 МБДС-д элсэгч нь бүрэн дунд буюу түүнээс дээш Боловсрол эзэмшсэн байна. 
2.2 МБДС-д элсэхэд БСШУя-аас (2005/422) баталсан “Оюутан элсүүлэх үлгэрчилсэн журам”-д заасан ерөнхий шалгалт (ЕШ) өгсөн байна. 
2.3 Сонгосон мэргэжлээс хамааран дараах байдлаар ЕШ-ийг өгсөн байна. ¯үнд: 1.1-ийн а) бүлгийн мэргэжил сонгосон бол математик (50%), гадаад хэл 50%, (англи ба орос хэл) 1.1-ийн б) бүлгийн мэргэжил сонгосон бол математик(70%), гадаад хэл 30 % (англи эсвэл орос хэл) 1.1-ийн в) бүлгийн мэргэжил сонгосон бол англи хэл (70%), нийгмийн тухай мэдлэг (30%) 1.1-ийн г) бүлгийн мэргэжил сонгосон бол газарзүй (70%), гадаад хэл (30%) шалгалт өгсөн байх шаардлагатай. 
2.4 ЕШ-ыг өгч зохих үнэлгээ авсан элсэгч МБДС-д элсэх хүсэлтээ 2007 оны 7-р сарын 10-ны дотор гаргана. 
 Гурав.Хүсэлт хүлээн авах, шалгаруулах 
3.1 Элсэхийг хүсэгч нь өргөдөл бичих шаардлагатай бөгөөд ЕШ-ыг ямар хичээлийг хэдэн оноотой өгсөн, ямар мэгэжлээр суралцах зэргээ бичсэн байна. 
3.2 Элсэгч нь хэд хэдэн мэргэжлийн бүлгээр элсэх өргөдөл өгч болно. 
3.3 Элсэх хүсэлтийг биеэр болон дараах шуудангийн хаяг, утас, ôаксаар хүлээн авна.  
3.4 Элсэлтийн үйл ажиллагаа тус сургуулийн элсэлтийн хяналтын тоо гүйцэх хүртэл хугацаанд үргэлжилнэ. 
3.5 МБДС-ийн ЭШК нь элсэхийг хүсэн өргөдлөө ирүүлсэн хүмүүсийн материалтай танилцаж, элсэгчдийн ЕШ-ийн дүн, ЕБС-ийн гэрчилгээний голч дүн, ярилцлагын дүнг харгалзан цуваагаар байр эзлүүлж хяналтын тоондоо багтаан шалгаруулалт хийнэ. 
3.6 Элсэгчдэд ЕШ-ын нийт онооны 50%-ийг авсан байх ерөнхий шаардлага тавина. 
Дөрөв.Хөнгөлөлттэй нөхцлөөр элсүүлэх 
Дараах нөхцлөөр шууд элсүүлнэ. 
4.1 Сургуулиа төгсөөд орон нутагт ажиллахаар сум, дүүрэгтэйгээ тохиролцож, гэрээ байгуулж баталгаажуулсан элсэгчид 
4.2 Ерөнхий шалгалтандаа 90%-иас дээш оноо авсан, сургуулиас зарласан хугацаанд өргөдөл гаргаж, баталгаажуулсан элсэгчид 
4.3 Олон улсын болон улс, аймаг, орон нутгийн чанартай тэмцээн олимпиад, эрдэм шинжилгээний хурал, семинарт оролцож шагналт байр эзэлсэн хүмүүс 
4.4 ярилцлагын явцад гадаад хэл, бичих боловсруулах, сэтгэн бодох, санал бодлоо илэрхийлэх онцгой авúяастай болох нь тогтоогдсон элсэгчид 
4.5 Хэлний зохих бэлтгэл хангасан бусад улсын харьяат иргэн.
Сүүлд шинэчлэгдсэн ( Saturday, 2009 оны 10 сарын 31 )