| Эрхэм зорилго |
|
|
|
|
Тус сургууль нь: “Улс
орныхоо хєгжилд бодит хувь нэмэр оруулах єндєр мэдлэг, мэргэжил бүхий
бакалавр, магистрын зэрэгтэй, хєрвєх чадвартай, харьцангуй цєєн тооны
чадварлаг мэргэжилтэнг дэлхийн жишигт бэлтгэдэг сургалт, эрдэм
шинжилгээ,үйлдвэрлэлийн байгууллага болно” гэсэн эрхэм зорилгоо анх 1994 онд албан ёсоор дэвшүүлснээс хойш арваад жил амжилттай хэрэгжүүлэн, зохих үр дүнд хүрч ирлээ. Энэхүү Эрхэм зорилгоо бүрэн хэрэгжүүлэхийн тулд 1995 оноос дэвшүүлсэн: “Сахилга – Санаачилга – Сурлага-Судалгаа” хэмээх “Дєрвєн С” -2006 оноос “Сахилга-Санаачлага-Сурлага-Судалгаа” гэсэн “Дєрвєн С”-ийн зарчмыг удирдлага болгон ажиллаж байна.
Тус сургууль хичээлийн шинэ жил бүрд тэргүүн ээлжинд шийдвэрлэх хэд
хэдэн тодорхой зорилт онцгойлж дэвшүүлдэг. Тухайлбал, энэ хичээлийн
жилийн хувьд:
·Сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний гурвалсан үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах, хєхүүлэн дэмжихтэй холбогдсон хууль эрхийн бүх актаа Боловсролын тухай шинэ хуулийн дагуу шинэчлэн, улам боловсронгуй болгож мєрдєх; Компьютерийн хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс шинэ лаборатори нэмж ашиглалтанд оруулах; ·Багш нарын бүрэлдэхүүнийг докторын зэрэг, профессор цолтнуудаар, сургуулийн удирдлагыг дадлага туршлагатай ажилтнуудаар бэхжүүлж багш, ажилтнуудын мэдлэг чадварыг дээшлүүлэх, үнэлж дүгнэх талаар тодорхой ажил зохиох; ·Нягтлан бодох, бүртгэлийн хичээлийн хєтєлбєрийг (Curriculum) Магадлан итгэмжлэлд бэлтгэх зэрэг ажлуудыг тєлєвлєєд байна. Гадаад харилцаагаа улам єргєжүүлэх |
|
| Сүүлд шинэчлэгдсэн ( Saturday, 2009 оны 10 сарын 31 ) |





