Starter Starter Starter Starter Starter
Монгол Бизнес Дээд сургуулийг үүсгэн байгуулагч. Доктор Б. Эрдэнэсүрэн PDF Хэвлэх И-мэйл
Эрдэм ном эрхэм баян гэж манай ард тvмэн хэлэлцдэг Оюун ухааныг шүтэн дээдэлдэг ард түмний үр сад тантай энэ танилцуулгаараа уулзаж байгаадаа баяртай байна. 1990 он бол монгол улс дан ганц тєрийн ємчид тулгуурласан эдийн засаг, соёл боловсрол бүхий социалист нийгмээс ємчийн олон хэлбэр зэрэгцэн оршсон зах зээлийн тогтолцоонд шилжиж байсан нийгмийн байгууллын зааг үе байлаа. Энэ их єєрчлєлтийн нэгээхэн хэсэг нь хувийн их, дээд сургууль байгуулахыг манай оронд зєвшєєрсєн явдал юм.Энэхүү боломжийг бодит ажил болгохоор зориг шулуудан 1991 онд тєрийн бус ємчид тулгуурласан “Монгол бизнес дээд сургууль”-ийг үүсгэн байгуулж, эдийн засаг, бизнесийн чиглэлийн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн нь ємчийн энэхүү хэлбэрийн анхдагч сургууль болон боловсролын түүхэнд үлдсэн юм. Энэ үед дээд боловсролын шинэ хэвшлийн сургууль байгуулах нь нэр хүндтэй бєгєєд нэн хариуцлагатай бас хүн бүхний эргэлзээ тєрүүлсэн ажил байлаа. Тєрийн бус ємчийн анхны сургууль байгуулагдсанаас хойш 15 жил єнгєрч, энэ хугацаанд 140 гаруй хувийн хэвшлийн их дээд сургууль байгуулагдаж, улс орны боловсролын тогтолцоонд томоохон байр эзлэх болсонд бид талархалтай байдаг. Сайныг бас саар зүйл дагалддаг болохоор хэт олон жижиг сургууль байгуулагдсан, сургалтын чанар харилцан адилгүй гээд олон бэрхшээл байгаа байх. Гэхдээ л сургууль гэдэг ямагт хүнийг сайн талаас нь єєрчилж хєгжүүлж байдаг буянтай байгууллага байдаг. Манай сургууль єнгєрсєн хугацаанд улс орондоо бизнесийн удирдлага, ня-бо бүртгэл, мэдээлэл технологи, гадаад хэлний чиглэлээр 800 гаруй мэргэжилтэн бэлтгэсэн нь тєр захиргааны єндєр албан тушаалд, тєрийн ба тєрийн бус байгууллага, бизнесийн байгууллагад үр бүтээлтэй ажиллаж байна. Монгол Бизнес дээд сургуулийн түүхэнд зах зээлийн нийгмийн ороо бусгаа цагийн бэрхшээл саад тохиолдож байсан ч түүнээс үл шантран, ололт амжилтдаа омогшин ажилласаар єнєєдєр бид дуудах нэр, дуурсах бахархалтай, хийсэн бүтээсэн зүйл арвинтай байгууллага хамт олон боллоо. Сургууль маань хоёр дахь удаагаа магадлан итгэмжлэгдээд ажиллаж байна. Энэ ололт амжилт бол тус сургуульд ажиллаж ирсэн эрдэмтэн, багш нар, ажиллагсад, нийт оюутнуудын маань хичээл зүтгэл, нєр их хєдєлмєрийн үр дүн мєн.
Цаашид ирээдүйгээ холч харж, сэтгэлгээний цар хүрээ эрч хүчтэй, єндєр мэдлэг боловсролтой дэлхийн жишигт нийцсэн, бизнесийн удирдлагын чадварлаг мэргэжилтэн бэлтгэх нь бидний гол зорилт юм. Эрин зууны сайн үйлсийг бүтээгч зорилго нэгт эрдэмтэн багш нар, оюутнууд, тєгсєгчид, хамтран ажилладаг гадаад дотоодын байгууллага, ажил тєрлийн холбоотой бүх хүмүүст тус сургууль үүсэн байгуулагдсаны 15 жилийн ойн мэнд дэвшүүлж, сайн сайхныг хүсэн ерєєе
Сүүлд шинэчлэгдсэн ( Thursday, 2009 оны 11 сарын 05 )