Гадаад хэлний тэнхим нь 1991 онд байгуулагдсан тус сургуулийн ууган тэнхимүүдийн нэг юм. Тус тэнхим нь анх Д.Гантөмөр, Д.Борхүү, О.Адъяа нарын 3 багшийн бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд тэнхимийн анхны эрхлэгчээр Д.Гантөмөр багш ажиллаж байсан. 1994 онд Энхтайваны корпусын шугамаар Besty Collins, 1995-1997 онд Eric Merser, 1998-1999 онд Douglas Thomson, 2007-2008 онд Элдер Миллер, мөн орос хэлний Л.Тихомирова, Г.Барамыкова, К.Мария, япон хэлний багш Масака зэрэг гадаадын мэргэжилтнүүд үр бүтээлтэй ажиллаж оюутнуудын гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэхэд их хувь нэмэр оруулсан юм.
1991-1999 онд Д.Гантөмөр
1999-2000 онд Ш.Түдэв
2000-2001 онд О.Адъяа
2001-2006 онд Ж.Энхбаяр
2006-2007 онд Б.Жигжидсүрэн
2007-Д.Борхүү.
1994 онд тус сургуулийн гадаад хэлний тэнхим нь бизнесийн англи хэлний сургалтыг нэвтрүүлсэн бөгөөд энэ нь улсын хэмжээнд мэргэжлийн хэлний анхдагч сургалт байсан.
Манай тэнхимийн гол зорилго бол даяарчлалын өнөө үед гадаад хэлний чиглэлээр түлхүү анхаарч оюутан залуучуудын гадаад хэлний мэдлэгийг системтэй дээшлүүлэх, тэднийг дэлхийн стандартанд нийцэхүйц дадал чадвар эзэмшсэн гадаад хэлний зохих мэдлэгтэй мэргэжилтэн болгон төлөвшүүлэхэд сургалтын үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллах явдал юм. Гадаад хэл сурч буй оюутнуудад дараах дадал чадвар эзэмшүүлэхэд сургалтын үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна. Үүнд:
- Англи, орос хэлээр санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх, мэргэжлийн холбогдолтой ном сурах бичиг гарын авлага, материалыг орчуулах, интернетээс хэрэгцээтэй мэдээллээ сонгон авч ашиглах чадвартай болгох
- Англи хэлээр унших, бичих, сонсох, ярих, орчуулах дадлагыг зохих төвшинд эзэмшүүлэх
- Сонгон суралцаж буй япон, Хятад хэлний анхан шатны мэдлэгтэй болгох.
Багшлах бүрэлдэхүүн Багшлах бүрэлдэхүүн Тэнхимийн эрхлэгч Д.Борхүү магистр / Дэд профессор, Боловсролын тэргүүний ажилтан/ 1974 онд УБДС-ийг орос хэл-утга зохиолын багш мэргэжлээр, 1977—1978 онд БНАГУлсын Вильгельм Пикийн нэрэмжит Залуучуудын эвлэлийн дээд сургууль,1990-1992 онд Гадаад хэлний багш нарын холбооны дэргэдэх Англи хэлний гүнзгийрүүлсэн 2 жилийн курс, 1998, 2002 онуудад ОХУ-ын Пушкиний нэрэмжит Орос хэлний дээд сургуульд багш нарын мэргэжил дээшлүүлэх курс, 2003 онд АНУ-ын Ладо хэлний сургуулийн англи хэлний курс
Багш Д. Гантөмөр / Ахлах багш, Боловсролын тэргүүний ажилтан/ 1968-1974 онд Москвагийн гадаад хэлний дээд сургуулийг Англи ,орос хэлний орчуулагч-референт1981 онд Гумбольдын их сургуульд1991 онд Англи улсын Лийдсийн их сургуульд тус тус мэргэжил дээшлүүлсэн.
Багш магистр Ц.Болормаа1986-1992 онд ГХДС-ийг Орос хэлний багш орчуулагч 1990-1992 онд ГХДС-ийг англи хэлний багш, орчуулагч
Багш магистрант Б.Түмэнжаргал 1993-1997 онд ГХДС-ийг Орос, Герман хэлний багш, орчуулагч
Багш Ж.Шүрэнцэцэг 2001 онд Онол дээд сургуулийг англи хэлний багш–орчуулагч мэргэжлээр2001-2003 онд ХУИС-ийг Хэл шинжлэлийн магистр2003-2006 онд ХУИС-ийн Эрдмийн сургуульд хэл шинжлэлийн докторант
|