| Таньд ямар мэргэжил тохирох вэ? |
|
|
|
|
Чамайг эргэн тойрныхон чинь чухам
ямар хүн гэж дүгнэдэг тухай бодож байсан удаа бий биз дээ. Хүн гэдэг
өөрийнхөө тухай мэддэг юм шиг хэрнээ ямар хүн гэдгээ хэлж чадахгүй байх нь
олонтаа. Өөрийн сул давуу талаа мэдэх нь ирээдүйн мэргэжлээ сонгох эхний алхам
юм.Өөрийн тухай тодорхойлолтоо олж өөрт тохирсон мэргэжлээ сонгомоор
байна уу? Тэгвэл дараах асуултуудад хариулаад үз.
Хүснэгтний асуултуудад яг тийм гэж хариулмаар бол 2 оноо, за яахав тийм байхаа гэж хариулмаар бол 1 оноо , үгүй гэж хариулмаар бол 0 оноог A, B, C, D, E, F, G, H хэмээх 8 нүднээс харгалзах харлуулсан нүдэнд бөглөж бичнэ. Ингээд эцэст нь найман хэсэг тус бүрт авсан оноогоо нэгтгээд хамгийн өндөр оноо авсан хэсэгт тохирох тайлбарыг уншина уу
А.Чиний зэвсэг бол анхаарлаа
төвлөрүүлэх чадвар
Чи ноогдсон ажлаа хугацаанд нь сайн
биедүүлдэг хүн юм.Оногдсон зүйлдээ төвлөрч ажиллан, няхуур хийж гүйцэтгэдэг
учир санхүүгийн тооцоо зэрэг, анхаарал шаардсан ажилд тохирно.
Тохирох ажлууд: Нягтлан
бодогч, банкны ажилтан,бичиг хэргийн ажилтан,нарийн бичгийн дарга,татварын
байцаагч гэх мэт...
Чи эргэн тойрондоо халуун дулаан уур
амьсгал төрүүлж чаддаг сэтгэл татам хүн юм.Дэргэдэх хүндээ ямагт санаа тавих
тул хэцүү зүйлтэй тулгарсан найз нар чинь чамд хандах нь их.
Тохирох ажлууд: Эмч ,
сувилагч, цагдаа ,асрагч, багш , цэцэрлэгийн багш, даатгалын ажилтан гэх
мэт.....
Чи цугларсан мэдээллийг тархиндаа
боловсруулж , дүгнэлт гаргахдаа чадварлаг хүн юм.Чиний яриа логиктой тул
харилцагчдаа өөрийн үзэл бодлоо хүлээн зөвшөөрүүлэхдээ сайн.Чамд судалгаа
шинжилгээний ажил тохирно.
Тохирох ажлууд:Өмгөөлөгч, эрдэмтэн,
статистикч , зах зээл судлаач , улс төрийн тоймч гэх мэт.......
Чи хүнтэй харьцах, өөрийгөө
ойлгуулахдаа чадмаг хүн юм.Бусдын туслалцааг авч , өөрийн ажил хэргээ бүтээхдээ
сайн.Үйлчилгээний салбарт амжилт олох магадлалтай.
Тохирох ажлууд:
Дипломатч,тайлбарлагч, үсчин, сурвалжлагч, худалдагч, бизнесмэн гэх мэт.....
Чи “ Бурхан ухаантай” уран гартай
хүн юм.Мөн шинэ мэдлэгийг эзэмшин, орчин тойрондоо дасан зохицох чадвар
сайтай бололтой.Үүнийгээ ашиглан нарийн чимхлүүр ажил шаардсан мэргэжил
сонговол алдахгүй л болов уу.
Тохирох ажлууд: Систем
менежер, нисэгч, технологич, уран дархан гэх мэт......
Чи хүмүүсийг удирдаж , тухайн уур
амьсгалд тохирох шийдвэр гаргаж чаддаг хүн юм.Маргаан таслах зэрэгт чиний
оролцоо их байдаг.
Тохирох ажлууд:Улс төрч,
бизнесийн зөвлөгч, найруулагч, менежер гэх мэт....
Чи янз бүрийн хүний санаа бодлыг
тусган,шинэ санаа гаргаад ажил хэрэг болгохдоо чадварлаг юм.
Тохирох ажлууд:Сэтгүүлч,
нийтлэлч, веб дизайнер, зар сурталчилгаа хариуцсан ажилтан,марктенгийн менежер
гэх мэт....
Чи бол мэдрэмтгий, шинэ бүтээл
гаргахдаа чадварлаг хүн юм.Оргилон гарах урлагийн авъяасаа ашиглавал амжилтанд
хүрнэ.
Тохирох ажлууд:Дизайнер ,
архитектор, зохион бүтээгч, зохиолч, тогооч гэх мэт. . . . .
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Сүүлд шинэчлэгдсэн ( Friday, 2010 оны 02 сарын 05 ) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||



