home sitemap contact us  
   
Таны мэдлэгт
Амжилтанд хүрэх 4 нөхцөл
Аяллын хөтөч нарт . . .
Мэдээ мэдээлэл
Зөвлөмж 1
Зөвлөмж 2
Хичээлийн хөтөлбөр
Мэргэжил сурталчлах аян
хөтөлбөр
Элсэгчдийн булан
Мэргэжлээ сонгох нь. . .
Таньд тохирох мэргэжил. . .
Тестийн шалгалтыг яаж . . .
Календар
 
Мэргэжлээ хэрхэн сонгох вэ? PDF Хэвлэх И-мэйл
ЯМАР МЭРГЭЖИЛТЭЙ БОЛОХЫГ ХҮНИЙ СОНИРХОЛ ШИЙДНЭ
Мэргэжил бүхэн өөрийн гэсэн онцлогтой. Тухайлбал, эмч, сувилагч, багш, асрагч, худалдагч, үйлчлэгч, үсчин, гоо сайханч, менежер, орчуулагч, хөтөч зэрэг ажил хүнээс харилцааны ур чадварыг илүүтэй шаарддаг. Малчин, тариачин, ногоочин, биологич, геологич, байгаль хамгаалагч, газар зүйч зэрэг нь ургамал, амьтан, байгальтай харилцдаг ажил. Харин оёдолчин,талхчин, барилгачин, замчин, жолооч, засварчин, цахилгаанчин, инженер техникч зэрэг нь техник, эд хэрэгсэлтэй харилцаж ажилладаг. Нарийн бичиг, төрийн албан хаагч, нярав, нягтлан бодогч, хуульч, санхүүч, эдийн засагч гэх мэт нь албан ажил. Дуучин, бүжигчин, жүжигчин, хөгжимчин, зураач, загвар зохион бүтээгч, тамирчин зэрэг нь онцгой авьяас чадвар, нарийн мэргэшил шаарддаг. Тиймээс мэргэжлээ сонгохдоо, тухайн мэргэжлийн онцлогт өөрийн зан чанар, авьяас чадвар тохирох эсэхийг сайтар харгалзах хэрэгтэй. Ирээдүйд мэргэжлээ зөв сонгохын тулд өөрийгөө сайтар таньж мэдэх нь чухал.
ӨӨРИЙГӨӨ ЯАЖ ТАНИХ ВЭ?
Үүний тулд, мэдлэг боловсрол, ой тогтоолт, тооцоолон бодох чадвар, анхаарал төвлөрүүлэлт, манлайлах, хамтран ажиллах чадвар, хэл, ярианы чадвар, бичгийн чадвар, гарын ур, дүй, хөдөлгөөний эвсэл, гоо сайхан, орон зайн мэдрэмж зэргээ шалгаад үзэхэд илүүдэхгүй. Мөн хүсэл мөрөөдлөө тодорхой болгох, онцлог зан чанараа үнэлэх, сонирхож байгаа, өөрт тохирох мэргэжлүүдийн жагсаалт гаргаад үз. Мөн мэргэжил тус бүрийн тухай сайлар мэдээлэл цуглуулж, ойр дотнынхон болон мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах хэрэгтэй. Эдгээр мэргэжлийн талаар олон талаас нь эргэцүүлэн бод. Сонгосон мэргэжлээрээ сурч эзэмших төлөвлөгөө гаргаж, эцэг, эхтэйгээ сайтар зөвлөерэй. Ингэснээр мэргэжлээ зөв сонгоход дөхөм болно. Буруу сонголт хийвэл насан туршийнхаа аз жаргал, амжилт бүтээлийг үгүй хийх сөрөг үр дагавартай учир хариуцлагатай хандаарай.
НИЙГЭМД ХЭРЭГЦЭЭТЭЙ МЭРГЭЖИЛ ЭЗЭМШЭЭРЭЙ
Мэдээж, тухайн мэргэжлийн үнэ цэнэ, үнэлэмж чухал. Тэглээ гээд хүн болгон эдийн засагч, улс төрч байх албагүй. Тодорхой хэсэг нь зам тавьж, барилга барихгүй бол зам, барилгын мэргэжилтэн, инженер техникийн ажилтан манайд ховор байна. Тиймээс слесарь, засварчин, токарьчин, цахилгаанчин, сангийн ажилчин зэрэг нийгэмд хэрэгцээтэй мэргэжлийг эзэмшин дотооддоо ажиллаж амьдрах хэрэгтэй.
Сүүлд шинэчлэгдсэн ( Friday, 2010 оны 02 сарын 05 )
 
 
Товч мэдээ
мэдээ 2