home sitemap contact us  
   
Таны мэдлэгт
Амжилтанд хүрэх 4 нөхцөл
Аяллын хөтөч нарт . . .
Мэдээ мэдээлэл
Зөвлөмж 1
Зөвлөмж 2
Хичээлийн хөтөлбөр
Мэргэжил сурталчлах аян
хөтөлбөр
Элсэгчдийн булан
Мэргэжлээ сонгох нь. . .
Таньд тохирох мэргэжил. . .
Тестийн шалгалтыг яаж . . .
Календар
 
Аяллын хөтөч нарт өгөх зөвлөмж PDF Хэвлэх И-мэйл
Аяллын хөтөч нарт өгөх зөвлөмж
Жуулчдад ихээр таалагддаг зүйлс
o Хөх тэнгэр, үзэсгэлэнт сайхан байгаль
o Зочломтгой монгол түмэн
o Уртын дуу, хөөмий, уран нугаралт
o Улаанбаатарт байгалийн түүхийн музей, үндэсний түүхийн музей
o Богд хааны музей
o Хөдөөд Эрдэнэзуу хийд
o Дэлгэмэл бурхад, өндөр Гэгээн Занабазарын цутгамал бурхад
o Оньсон тоглоом
o Эрийн гурван наадам
o Хээрийн сайхан цэцэгс
o Сарны гэрэлд цайран харагдах цагаан уул цэцэгс

Жуулчдад таалагддагүй зүйлс
o Зарим хүмүүсийн цаг баримталдаггүй хэнэггүй байдал
o Худлаа амлах
o Согтуу хүмүүс
o Халаасны хулгайч
o Бие биенийгээ муулах, атаархах зан
o Ажил үйлчилгээнээсээ хэтэрсэн өртөг үнэ нэхэх
o Байгаль орчинтойгоо гамгүй харьцаж, хог хаяж байгаа байдал

Юугаараа бид жуулчдыг хүнд байдалд оруулдаг вэ?
o Бие засах газар нь ховор, байгаа нь заваан, жорлонгийн цаасгүй
o Хүнийг зочлохдоо хоол, архиар их шахдаг
o Зарим хүмүүс гадны хүнтэй явахдаа хөлс, шивэр ханхлуулдаг
o Хоол идэхийн өмнө тэр болгон гар угаах боломж олгодоггүй
o Мөнгөн тэмдэгтээ их заваан авч явдаг
o Халаасны хулгайч ихтэй

Хөтөч тайлбарлагч нарын санаж явууштай зүйлс
o Инээмсэглэн угт, энгэрийн зүүлттэй бай
o Төлөөлж байгаа байгууллагаа танилцуул, өөрийгөө танилцуул
o Зочид маань ядарч ирэх тул юун түрүүн байрандаа орж алжаалаа тайлах хүсэлтэй байдаг
o Онгоцоор ирсэн бол эхлээд бие засах хүн байгаа эсэхийг асуу
o Зочдоо ирэхээс өмнө буулгах буудалтайгаа эхэлж яриад оруулах өрөөнүүдээ үзэж шалгасан бай
o Зочидтойгоо юм ярихдаа дандаа асуух зөвлөх хэлбэрээр ярь
o Хамгийн эхлээд цуг сууж хооллохдоо компани болоод өөрийгөө ахин танилцуул
o Ирсэн хүмүүсээс өөрийгөө танилцуулахыг хүс
1. овог нэр
2. ажил мэргэжил
3. сонирхдог зүйлс
4. Монголд хэд дэх удаагаа ирж байгааг асуу

o Монгол оронд байхдаа анхаарах зүйлсийн талаар танилцуул
o Малчин айлд орохдоо юуг анхаарах
o Ард түмнийхээ ёс заншилыг танилцуул
o Айрагны талаар
o Хөөрөг тамхины талаар
o Айлд очсон зочин болгоныг цай эсвэл айргаар зочилдог тухай
o Хөдөө биз засах талаар
o Айл бүхэн нохойтой байдаг
o Олон хүн цугласан газар халаасны хулгайч байдаг талаар
o Морь унахдаа зөв талаас нь мордож буудаг тухай
o Элдэв өнгийн үүргэвчтэй, эрээн тод өнгийн хувцастай хүнээс морь үргэдэг тухай ярьж өгөх хэрэгтэй
o Цагаа сайн баримталж, амласнаа заавал биелүүлэх хэрэгтэй
o Зочин болгондоо адилхан анхаарал тавин, бүгдтэй нь мэндэлж бай
o Өөрийн орны зан заншил, ард түмний түүх соёлоос ярьж өгч бай
o Өдөрт үзсэн харсан зүйлийнхээ талаар асуух юм байгаа эсэхийг орой нь лавлаж бай
 
 
Товч мэдээ

Тэнхимийн мэргэжил сурталчлах өдөрлөг 3-р сард болно