home sitemap contact us  
     
Түүхэн замнал
         Бизнесийн Удирдлагын тэнхмийн түүхэн замнал
 Үүсэл: “ Монгол Бизнес”  дээд сургууль 1991 онд анх байгуулагдаж, үндсэн үйл ажиллагаагаа албан ёсоор эхэлсэн үеийн анхны тэнхим нь Эдийн засаг - Менежментийн тэнхим буюу одоогийн Бизнесийн удирдлагын тэнхим юм.
Удирдлага: Тус сургуулийн анхлан үүсгэн байгуулагч, одоогийн Монгол улсын ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөх, доктор, профессор Б. Эрдэнэсүрэн захирал, тэнхимийн эрхлэгчийг давхар хариуцаж байсан бөгөөд 1991 оноос ЭЗШУ-ны доктор, профессор, сургалт эрдэм шинжилгээ хариуцсан дэд захирал асан Г. Пүрвээ 2001 он хүртэл ажиллаж, 2001 оноос хойш доктор, профессор Д. Пүрэв ажиллаж байна.
Үндсэн сургалт: Эдийн засаг- менежмент, аялал жуулчлалын менежмент,  маркетингиар мэргэшсэн бизнесийн удирдлагын бакалавр, Эдийн засаг- менежментээр мэргэшсэн магистр бэлтгэх үндсэн сургалтын ажлыг тус тэнхим зохион байгуулан зохицуулж байна.
 Төгсөлтийн байдал: Бизнесийн удирдлагын тэнхмийн удирдлага зохицуулалтаар өнгөрсөн хугацаанд 2009 байдлаар 13 удаагийн төгсөлтөөр эдийн засаг менежментээр мэргэшсэн 345 мэргэжилтэн/бакалавр/ бэлтгээд байна. Манай “үндсэн” бүтээгдэхүүн болох төгсөгчдийн маань “ажил олгох ” дундаж түвшин  жил бүр 83,2 -94,6 хувийн хооронд хэлбэлзэж өөрийн орны ижил төстэй бусад их дээд сургуулиудтай зэрэгцүүлэхэд /дундаж нь 68,4%/ ихээхэн өндөр үзүүлэлт юм. Түүнээс гадна манай төгсөгчдийн 15% гаруй нь гадаадын их дээд сургууль, элчин сайдын яам, олон улсын болон төрийн захиргааны байгууллага, аж ахуйн хамтарсан нэгжүүдэд хариуцлагатай алба хашиж байгаагийн зэрэгцээ, 15 хүн гадаад/АНУ, Япон, ОХУ, ХБНГУ, БНХАУ гэх мэт/, дотоодын их сургуульд дараагийн шатны сургалтанд хамрагдаж байна.
 Дагалдах сургалт: Тус тэнхим үүсч байгуулагдсан үеэс эхлэн мэргэжлийн ангийн үндсэн сургалтын зэрэгцээ зах зээлийн эдийн засгийн онолын үндэс, зах зээлд шилжих арга зам, өмч хувьчлал, хүнсний үйлдвэрлэлийн удирдлага, зохион байгуулалт, гадаад худалдааны эдийн засаг менежмент, төслийн удирдлага, үнэт цаасны зах зээл зэрэг цаг үеийн тулгамдсан асуудлаар 1991-1998 онд нийтдээ 49 удаа богино хугацааны төрөлжсөн сургалт зохион байгуулж, давхардсан тоогоор бизнес төр засаг, төрийн бус байгуулагын 842 удирдах ажилтны мэргэжил мэдлэгийг цаг үеийн нөхцөл байдалтай шууд уялдуулж дээшлүүлсний дотор тус орны хот хөдөөгийн 288 компаний захирал, эдийн засагч, нягтлан бодогчид хамрагдсан билээ.
Тэнхимийн өргөжилт: ЭЗМТ-нь удирдлага зохион байгуулалт, бүтэц бүрэлдэхүүний хувьд ийнхүү зөвхөн “өөрөө” өргөжсөнөөр барахгүй өнөөдөр тус сургуулийн томоохон нэгж болох СНББШТ-ийг 1999-2000 онд, мэдээлэл технологийн тэнхимийг 2003 /2004 оны хичээлийн жилд өөрийн бүрэлдэхүүнээс өрх тусгаарлан гаргасан болно.
Сүүлд шинэчлэгдсэн ( Tuesday, 2009 оны 11 сарын 17 )
 
 
Товч мэдээ

Тэнхимийн мэргэжил сурталчлах өдөрлөг 3-р сард болно

 
Санал асуулга
Тэнхимийн ажлын үр дүн
 
Хэн онлайн байна