Starter Starter Starter Starter Starter
Санал асуулга
Хэн онлайн байна
МЭНДЧИЛГЭЭ

Жишээ ЗурагМБДС-ийг 1991 онд байгуулсан, төрийн бус өмчийн анхны хувийн дээд сургууль юм. Дээд боловсролын Магадлан Итгэмжлэх үндэсний Зөвлөлийн шийдвэрээр 1999 онд анхан шатны магадлан итгэмжлэлд, 2005 онд хоёр дахь шатны магадлан итгэмжлэлд амжилттай шалгагдлаа. Тус сургууль үндсэн буюу өдрийн (4 жил), оройн (2,5 жил), эчнээ буюу зайны (3 жил), магистрын (1.5 жил) , сургалтаар Эдийн засаг, менежмент, Аялал жуулчлалын менежмент, Маркетинг, Нягтлан бодох бүртгэл, Татварын ня-бо, хяналт, Англи хэлний орчуулагч, Компьютер-Англи хэлний арга зүйч, Компьютерийн програм хангамж чиглэлээр мэргэшсэн Бизнесийн удирдлага, Гадаад хэл орчуулга , Компьютерийн ухааны бакалавр; Бизнесийн удирдлагын магистр бэлтгэдэг. өнгөрсөн хугацаанд дээрх чиглэлээр 1000 гаруй мэргэжилтэн төгсгөлөө. Нийт төгсөгчдийн 80 гаруй хувь нь ажил хөдөлмөр эрхэлж байгаагийн зэрэгцээ 80 орчим төгсөгч АНУ, ОХУ, япон, БНХАУ, Герман, Англи, Солонгос, Энэтхэг, Австри, Куба, Польш зэрэг орны их, дээд сургуульд дараагийн шатны сургалтанд хамрагдан суралцаж байна
  Одоо манай сургуульд нийтдээ 850 гаруй оюутан суралцан, 50 гаруй багш ажиллаж байгаагийн 90 хувь нь үндсэн багш нар юм. Багш нарын 34,1 хувь нь доктор, профессор, 24,4 хувь нь дэд профессор цолтой, 92,6 хувь нь магистрын зэрэг эзэмшсэн. үндсэн багш нарын 20 хувь нь тус сургуульд таваас дээш жил, тэн хагасаас илүү нь 10-аас дээш жил тогтвор суурьшилтай ажиллаж байна. Тус сургуульд жил бүр 2-3 талт хөдөлмөрийн гэрээ болон сайн дурынхны шугамаар АНУ, Англи, Энэтхэг, ХонгКонг улсаас багш нар ирж ажилладаг. Сургалт – судалгаа - үйлдвэрлэл хослох үндсэн зорилготой сургуулийн хувьд зах зээлийн харилцаа, хөрөнгийн үнэлгээ, өмч хувьчлал, үнэт цаасны зах зээл, төслийн менежмент, хүнсний үйлдвэрлэлийн зохион байгуулалтын чиглэлээр аж ахуй-бизнесийн нийт 400 гаруй нэгжийн хүрээнд 1991-2001 онд 40 орчим сургалт явуулж, давхардсан тоогоор 1200 илүү удирдах ажилтан хамрагджээ. Аудитын болон Менежментийн зөвлөгөө өгөх үйлчилгээ давхар эрхэлдэг.
  Хөдөө орон нутгийн болон ажлын байрнаасаа хөндийрөх боломжгүй хүмүүс зохих шатны боловсрол, мэргэжил эзэмшихэд нь тус дөхөм үзүүлэх өнөөгийн эрэлт хэрэгцээ, нийтлэг шаардлагын үүднээс эчнээ (Externat)-гийн шинэ, дэвшилтэт хувилбар болох “Зайны сургалт”-ыг 2002 оноос зохион байгуулж эхэллээ.
  Цаашид бид ирээдүйгээ холч харж, сэтгэлгээний цар хүрээ сайтай, эрч хүчтэй, өндөр мэдлэг боловсролтой, хөрвөх чадвартай бизнесийн удирдлагын шилдэг мэргэжилтэнг дэлхийн жишигт бэлтгэдэг сургууль болохын төлөө зорилго нэгдэн ажиллаж байна.

  Таныг хүндэтгэсэн, Монгол Бизнес дээд сургуулийн

гүйцэтгэх захирал    Жишээ Зураг    Т.Элдэв-Очир

Сүүлд шинэчлэгдсэн ( Monday, 2010 оны 04 сарын 19 )